Нүүр

Нүүр
Нүүр 2017-04-17T17:26:33+00:00

Teрмигас нь Европт барилгын салбарт цахилгаан, механик, сантехникийн систем суурилуулалтын уламжлалт ба шинэлэг үйл ажиллагааны туршлагатай лидер компани юм.


Termigas S.p.A  (S.p.A  Societa per Azioni италиар, Joint Stock Company англиар ) буюу Термигас Бергамо ХК нь 1958 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд иргэний болон үйлдвэрлэлийн бизнесийн өргөн хүрээг хамрах салбаруудад дизайн ба механик,  цахилгааны систем суурилуулалтаар улсдаа тэргүүлэгч компани юм.

Термигас нь Монголын зах зээлд 2010 оноос нэвтэрч  эхэлсэн ба (Компани  2010 онд байгуулагдсан)   барилгын салбарт олон төслийг хэрэгжүүлж үйл ажиллагааны цар хүрээг тэлсээр байна.

Үйл ажиллагааны эхний он жилүүдэд Термигасын менежментийн баг Монгол улсын зах зээлийн хүчин чадал боломжийг дүгнэсний үндсэн дээр Термигас Монголиа нь Термигас Итали-аас томоохон хувьцаа эзэмшин  анхны төсөл дээрээ бие даан ажиллах боломжийг олгосон.

Одоогийн байдлаар Термигас нь  Монгол улсад 2 төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулж байна.  Термигас (ТГ) ГҮЙЦЭТГЭГЧ  ба Термигас (ТГ) ПОЙНТ  гэсэн нэртэй 2  тусдаа бизнесийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж  байна.

 

 

ПОЙНТ

 

 

 

 

ГҮЙЦЭТГЭГЧ

 

 

Бизнесийн  Пойнт салбар нь  Итали улсаас бүтээгдэхүүн импортлон оруулан Монгол дахь Термигасын хэрэгжүүлж буй төслүүдэд хэрэглэдэг.

Зөвхөн төслөөр хязгаарлагдахгүйгээр  Термигас нь Монгол дахь зураг төслийн, барилгын мөн тоног төхөөрөмжийн инженерийн компаниудтай худалдаа, нийлүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд хамтран, эдгээр салбарын бүхий л шинэ барилгын төслүүдэд хүртээмжтэй борлуулалт хийх чадамжтай болсон.

2013 оны 10-р сарын 18 нд Термигас нь шилдэг сонгомол  брэндийн бүтээгдхүүн, тоног төхөөрөмжийг үзүүлэн борлуулах SHOWROOM- ийн нээлтээ хийсэн.

Бизнесийн  ГҮЙЦЭТГЭГЧ  салбар нь барилгын ажлууд (дотор заслын зураг төсөл, гүйцэтгэл), механик системийн суурилуулалтын ажлууд (халаалт, агааржуулалт) галын дохиолол, сантехникийн ба цахилгаан ба тусгай системийн суурилуулалтын ажлууд, дундаж ба өндөр хүчдлийн хувиарлалт, харилцаа холбоо, хамгаалалтын алсын хяналтын системийн суурилуулалт, тэдгээрийн засвар үйлчилгээ гэх мэт үйл ажиллагааг явуулж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь  томоохон барилгын компаниудад  (олон улсын болон орон нутгийн) ихэвчлэн  гадна болон дотор заслын эцсийн гүйцэтгэлийн үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн компаниудийг өндөр чанартай тоног төхөөрөмж, материалаар хангах зорилгод  чиглэсэн байдаг.

Итали улсын Термигас компани нь иргэний болон үйлдвэрлэлийн барилгын салбарт цахилгаан, механик, сантехникийн суурилуулалт болон засвар үйлчилгээний чиглэлээр 50 гаруй жил ажилласан туршлагатай.

Та бүхэнд дээд зэрэглэлийн Итали барилгын материалыг өөрийн туршлага дээр үндэслэн санал болгож байна

Бид таны асуултанд хариулахад бэлэн байна

Contact