КОМПАНИ

/КОМПАНИ
КОМПАНИ 2017-05-09T13:00:53+00:00

ТЕРМИГАС

ТЕРМИГАС БЕРГАМО компани 1958 онд үүсгэн байгуулагдсан, химийн-эмийн үйлдвэрлэлээс өгсүүлээд хүнсний үйлдвэрлэл, банк-даатгал, эрүүл мэнд, цахилгаан холбоо гэх мэт өргөн хүрээтэй салбаруудын иргэний болон үйлдвэрийн барилга байгууламжуудын механикийн болон цахилгааны системүүдийн төлөвлөлт угсралт, дизайныг хийх чиглэлээр тэргүүлэгч компани юм.

2005 онд Термигас компанийг үндэслэн байгуулагч нь орон нутгийн хэд хэдэн чухал бизнес эрхлэгчдийг нэгтгэн групп холдинг компани байгуулсан МИСМА Хамтарсан компанид нэгдэн орсон ба МИСМА Хамтарсан Холдинг компани нь ТЕРМИГАС БЕРГАМО компанийг одоо бүрэн өмчилж байна.

2010 онд тус компани гадаадын зах зээлд (Монгол, Арабын Нэгдсэн Эмират улс, Польш, Герман, Мексик, Катар) нээлттэй байх үйл ажиллагааныхаа үндэс суурийг тавьсан ба цахилгаан ба тусгай системийн зураг төсөл, суурилуулалтын хүчирхэг компанийн нэг юм.

Termigas services

the world of Termigas Mongolia

ТЕРМИГАС БЕРГАМО компани нь системүүдийн төлөвлөлт угсралт, дизайн, ашиглалт, үйлчилгээг багтаасан төгс шийдлийг санал болгодог. ТЕРМИГАС БЕРГАМО нь жилд 30/40 төслүүдийг удирдан явуулах чадвартай бөгөөд жилийн эргэлтийн хөрөнгө нь 65/70 сая евро байдаг.

Зорилго

Термигас Бергамо ХК-ны сүүлийн үед зорилгодоо баримталж буй гол зарчим бол нийт ашиг орлогын өсөлтийг нэмэгдүүлэх явдал бөгөөд энэ нь дан ганц хувьцаа эзэмшигчдэд хамаарагдах бус компаний нэгдмэл эрх ашгийг хангах, харилцагч үйлчлүүлэгч нар, гэрээт байгууллагууд, нийт ажилтан албан хаагчид болон манай компанитай шууд ба шууд бус байдлаар хамтран ажилладаг бүх байгууллага хувь хүмүүстэй механик инженерийн системийн салбарт хамгийн чанартай, нягт бат харилцаатай ажиллахад оршино.

Бид өөрсдийн мэдлэг чадвар, ажлын туршлагадаа үндэслэн, хүрээлэн буй орчны амар тайван байдал, хувь хүний амьдрах орчин болон нөхцөл байдлыг харгалзан үзэж, хамтран ажиллахдаа харилцан итгэлцэл дааж тав тухтай орчин, хөгжил цэцэглэлтийг бүтээн байгуулах болно.

Ёс зүйн дүрэм

Термигас Бергамо ХК нь үндэсний болон олон улсад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд зах зээлийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, дэлхийн аль ч өнцөг буланд Термигас-тай хамтарч ажилладаг хувь хүмүүс, байгууллагуудтай ёс зүйг баримтлан сайн сайхнаар харилцахыг эрмэлздэг. Термигас-ын ёс зүйн дүрмийг Захирлуудын Зөвлөлөөс баталдаг ба менежмент болон нийт ажилтнууд, хамтран ажиллагсдаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.